Өнөөдрийн байдлаар 47 вагон АИ-92 замд явж байна

Өнөөдрийн байдлаар 47 вагон АИ-92 замд явж байна

Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн талаар шатахууны шуурхай штабаас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 47 вагон АИ-92, 282 вагон дизелийн түлш, 10 вагон онгоцны түлш замдаа явж байгаа аж. Өчигдөр буюу наймдугаар сарын 20-21-ны хооронд Сүхбаатар өртөөгөөр нийт 138 вагон, 8,463 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж иржээ. Үүнээс 

  • /Дизель түлш/– 95 вагон  6048,4 тонн 
  • /А92 бензин/ – 42 вагон 2414,6 тонн орж иржээ. 

Дизель түлшний 96 вагон Сүхбаатар, Эрдэнэт, Толгойт боомтоор орж ирсэн бол А92 бензиний 42 вагон Дархан Өртөө, Толгойт өртөөнд тус тус буусан байна.