Ховд аймгийн төв талбайд иргэд 10 настай охины гэгээн дурсгалд зориулан зул өргөжээ

Ховд аймгийн төв талбайд иргэд 10 настай охины гэгээн дурсгалд зориулан зул өргөжээ

Ховд аймгийн төв талбайд иргэд 10 настай охины гэгээн дурсгалд зориулан зул өргөжээ.

Тус аймгийн Буянт сумын Норжинхайрхан багаас охин энэ сарын 1-нд алга болсон бөгөөд цагдаагийн алба хаагчид эрэн хайх ажиллагааны үеэр цогцсыг нь олсон.  Охин тарвас хураах ажилд туслахаар хөрш айлын хүмүүстэй хамт явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Хэрэгтэй холбогдуулан хөрш айлын хоёр хүнийг сэжигтнээр цагдан хорьжээ.

Эрэн хайх ажиллагаанд Аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, сумын мэргэжлийн анги, ар гэрийн нийт 77 хүн, найман автомашин, гурван мотоцикл, нэг дрон, нэг эрэлч нохой оролцсон байна.