Дэлхийн 30 орны 600 гаруй эрдэмтэн Монгол судлалын XIII их хуралд оролцоно

Дэлхийн 30 орны 600 гаруй эрдэмтэн Монгол судлалын XIII их хуралд оролцоно

Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал өнөөдөр буюу наймдугаар сарын 10-нд Улаанбаатар хотод эхэлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй тус их хуралд дэлхийн 30 орны 600 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалтай холбоотой судалгааны үр дүнгээ танилцуулах юм. Энэ удаагийн хурлаар нийт 531 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлэхээр төлөвлөжээ.

Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг 1959 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцсон байна. Өмнөх 12 удаагийн хурлаар монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй илтгэл хэлэлцүүлжээ.

XIII их хуралд Япон, БНХАУ, БНСУ, Энэтхэг, Казахстан, Узбекистан, Непал, Израил, Австри, Чех, Франц, Финланд, Герман, Унгар, Итали, Испани, Польш, Румын, Турк, Их Британи, ОХУ, Швейцарь, АНУ, Канад, Австрали зэрэг улс болон бусад орны эрдэмтэн, судлаачид оролцож байна. Тус хурал нь Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалын талаарх судалгааны шинэ үр дүнг олон улсын эрдэм шинжилгээний хүрээнд танилцуулахын зэрэгцээ дэлхийн монгол судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Их хурал наймдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.




Байгаль эхийн хилэн

41 минутын өмнө