Баасан гарагийн үдээс өмнө Тайландын нийслэл Бангкок хотын захад оршдог сургуулийн байранд өсвөр насны хүүхэд гал нээсний улмаас нийт долоон хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархаджээ.
Тодруулбал, 14 настай хүү эхлээд өөрийн өвөө, эмээ нарыг гэрт нь буудаж алаад дараа нь сургууль дээрээ ирж, таван багшийн амийг хөнөөсөн байна. Сургуулийн байранд халдах үеэр нийтдээ 30 гаруй хүн шархаджээ. Тэдгээрээс 15 хүн эмнэлэгт хүргэгдсэний есийнх нь биеийн байдал хүнд байгааг албаныхан мэдээлсэн байна. Уг үйл явдлын дараа хүү өөрийгөө буудан амиа хорлосоэ байна. Энэ үед түүний биед нэмэлт 34 сум байсан байна. Хүү өвөөгийнхөө нэр дээр бүртгэлтэй байдаг 9 мм-ийн гар бууг аллагад ашигласныг тогтоосон гэнэ.
Эх сурвалж: ВВС