Энэ оны наймдугаар сарын 8-нд "Коуто Перейра" цэнгэлдэх хүрээлэнд болсон Коритиба болон Шапекоэнсе багуудын тоглолтын үеэр нэгэн хачирхалтай үйл явдал болжээ.
ВИДЕО:
Тодруулбал, Коритиба багийн тоглогч Жейси Мараньо гоол оруулж, баяраа тэмдэглэх үедээ зарын самбарын ард байсан онгорхой хонгил руу санамсаргүй байдлаар унан бэртжээ. Тэрбээр бэртлийн улмаас тухайн тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж талбайг орхисон бөгөөд түүний оруулсан гоолыг бичлэг нягталж, отон тоглолт гэж үзэн хүчингүй болгосон байна.