Б.Улам-Үйлс хүү Улаанбаатараас Увс руу 1360 км замыг ес хоног дугуйгаар туулж зорилгодоо хүрлээ

Б.Улам-Үйлс хүү Улаанбаатараас Увс руу 1360 км замыг ес хоног дугуйгаар туулж зорилгодоо хүрлээ

14 настай Б.Улам-Үйлс хүү Улаанбаатараас Увс руу 1360 км замыг ес хоног дугуйгаар туулж өчигдөр /2026.08.09/ бариандаа оржээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Өнөөдрийн дугуйн жийлт минь маш сайхан, хэзээ ч мартагдашгүй, үнэхээр том аялал байлаа. Бариандаа ороход минь хамгийн их тусалж, дэмжсэн аавын минь найз Бөртэ ахдаа маш их баярлалаа. Энэхүү аялал маань зөвхөн унадаг дугуй жийх төдий бус, жинхэнэ эр хүн ямар байх ёстойг надад сургаж, ухааруулсан хугацаа байлаа.Намайг үргэлж дэмжиж, тусалж байсан аав, ээж, дүү, өвөө, эмээ, ах, эгч, найзууддаа болон нийт Монголынхоо ард иргэдэд маш их баярлалаа. Мөрөөдлөө биелүүлсэн болохоор сэтгэл минь үгээр хэлэхийн аргагүй аз жаргалтай байна. Энэхүү аяллаар би эх орныхоо уудам талыг биширч, Монгол хүн болж төрснөөрөө маш их бахархлаа.Лхагвасүрэнгийн Балчинлувсан ааваа, хүү нь чадлаа шүү. Дараагийн хол замын аялалдаа улам илүү сайн бэлдэж байгаад гарах болно оо. Тэр үед Бөртэ ах та минь бас бэлэн байгаарай. Энэ удаагийн аялал минь үүгээр өндөрлөж байна” хэмээсэн байна.




Байгаль эхийн хилэн

40 минутын өмнө