Хуульч Б.Батхүү: Орон нутгийн замд хохирсон жолооч нар зам хариуцсан компанийг шүүхэд өгч, хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй

Хуульч Б.Батхүү: Орон нутгийн замд хохирсон жолооч нар зам хариуцсан компанийг шүүхэд өгч, хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ жил улсын чанартай хэд хэдэн авто замд их засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд зарим хэсэгт хөдөлгөөнийг түр замаар зохицуулж байгаа юм. Засварын ажил үргэлжилж буй авто замуудын мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Үүнтэй холбоотойгоор хуульч Б.Батхүү орон нутгийн авто замын эвдрэл, арчлалтын асуудлыг шүүмжилж, замын чанараас үүдэн эд хөрөнгөөрөө хохирсон жолооч нар хуульд заасан эрхээ эдэлж, хохирлоо нэхэмжлэх хэрэгтэй хэмээн уриалжээ. Тэрбээр цахим хуудсандаа, "Заавал хэл ам таталж байж ажил хийхээ болих хэрэгтэй. Энэ зам дээр дугуйгаа хагалсан, машин тэргээ эвдсэн хүмүүс зам арчлалт хариуцсан компанийг шүүхэд өгч хохирлоо нэхэмжлээрэй. Бүү нэг тоохоо байчихсан, хэвийн үзэгдэл болсон байдлыг өөрчилье" хэмээн бичсэн байна.

Хуульчийн хэлснээр, замын эвдрэлээс үүдэн хохирол амссан иргэд хариуцагч байгууллагаас хохирлоо нэхэмжилж хэвшвэл авто замын арчлалт, хариуцлагыг сайжруулахад бодит нөлөө үзүүлэх боломжтой аж.