Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.07.07/ төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Энэ үеэр Камертон хамтлагийн ахлагч, B Production ХХК-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн соёрхолт Доржсүрэнгийн Болд болон Камертон хамтлагийн гишүүн, дуучин, Хос дэлхий ХХК-ийн захирал Лхамжавын Ган-Эрдэнэ нарт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Камертон хамтлаг нь 1995 онд үүсгэн байгуулагдсан Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, "18 нас", "Мартахгүй", "Хайрын хот", "Чамайг хайрлая" зэрэг олон хит дуугаараа үзэгч, сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн хамтлаг юм.