Хятадын алдартай цайны сүлжээ "Molly Tea" барааны тэмдэгтийг хууль бусаар ашигласан үндэслэлээр Францын тансаг эдлэлийн "Louis Vuitton" компанийн хохирлыг 10.3 сая юань буюу 1.5 сая долларыг барагдуулах шүүхийн шийдвэр гарчээ.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын зүүн бүсийн Жянсү мужийн шүүх Шэньжэнд төвтэй тус компани Louis Vuitton-ий алдарт дөрвөн дэлбээтэй цэцгийн бэлгэдлийн загварыг хуулбарласан гэж үзсэн юм. Тэр үеэс хойш Хятадын сошиал ертөнцөд оюуны өмчтэй холбоотой томоохон маргаан, мэтгэлцээн өрнөж, энэ сэдэвтэй холбоотой хаштаг 400 гаруй сая үзэлттэй, олон арван мянган сэтгэгдэлтэй болжээ.
Өнгөрөгч пүрэв гарагт Шанхайн зүүн талд оршдог Сужоу хотын шүүх Molly Tea компанид логог ашиглахаа зогсоох, олон нийтээс уучлал гуйх, "Louis Vuitton" компанийн хохирлыг төлж барагдуулахыг үүрэг болгосон байна.
Мөн Хятадын хэвлэлүүд "Molly Tea" болон түүний харьяа компаниуд барааны тэмдэгт авах хэд хэдэн хүсэлтийг тус улсын оюуны өмчийн зохицуулах байгууллагад гаргаад татгалзсан хариу авч байсныг нь олж мэдээлжээ.