Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 8-наас 19-нийг дуустал төлөвлөгөөт цахилгаан хязгаарлалт хийхгүй хэмээн мэдээллээ.
УБЦТС ТӨХК өнөөөдөр /2026.07.07/ цахилгаан шугам, тоноглолын засварын хуваарийг танилцууллаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо болон Баянцагаан сумын хэмжээнд төлөвлөгөөт цахилгаан хязгаарлалт хийхээр төлөвлөжээ.Харин өнөөдрийн засварын ажлыг дуусгасны дараа долдугаар сарын 8-наас 19-нийг хүртэл Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэдийн цахилгаан хангамжийг тасалдуулахгүй, төлөвлөгөөт засварын ажил түр зогсох юм.