“Алмазан гэр бүл” төрийн бус байгууллага хагас болон бүтэн өнчин хүүхдүүдэд зориулсан үнэ төлбөргүй амрах хүүхдийн зуслангаа нээж, эхний ээлжийн бүртгэлээ эхлүүлжээ.
Энэ талаар тус байгууллагынхан “Их ажлын ард гарч чадлаа. Өнгөрсөн жил хүүхдүүдээ дагуулан Сэлэнгэ аймагт очиж амарч байсан бол энэ жил өөрсдийн гэсэн зуслантай боллоо. Сайхан байна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Зуслангийн эхний ээлж 2026 оны долдугаар сарын 8-наас 14-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд 9-11 насны бүтэн болон хагас өнчин хүүхдүүдийг үнэ төлбөргүй амраахаар бүртгэл авч эхэлжээ. Тус санаачилга нь амьдралын нөхцөл боломж хязгаарлагдмал хүүхдүүдийг зуны амралтаа аюулгүй, хөгжилтэй орчинд өнгөрүүлэх, тэдний нийгмийн оролцоо, хөгжлийг дэмжих зорилготой аж.
