Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 16-ын тоглолтууд үргэлжилж байна.
Өнгөрсөн шөнө /2026.07.07/ болсон Португал Испанийн шигшээ багуудын тооны харьцаа 0:1 харьцаатай өндөрлөж, Португалын шигшээ Дэлхийн аваргын тэмцээнээ өндөрлүүллээ. Тодруулбал, тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг сүүлийн мөчид Испанийн шигшээ багийн тамирчин Микель Мерино оруулснаар Испанийн шигшээ шөвгийн наймд шалгарсан юм.
Тоглолтын дараа Роналду сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Португалын төлөө бүхнээ зориулсан" хэмээлээ. Тэрбээр шигшээ багийн төлөө 23 жилийн турш хүчин зүтгэж, улс орныхоо төлөө хийсэн зүйлээрээ бахархаж байгаагаа онцолсон байна.
Хэдийгээр Роналду хамгийн том мөрөөдөл болох Дэлхийн аваргын цомоо авч чадаагүй ч тэрбээр зургаан өөр Дэлхийн аваргын тэмцээнд гоол оруулсан анхны хөлбөмбөгч болсон төдийгүй Португалын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч, хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч хэвээр үлдэж байна.