Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдөр тодрох бөгөөд Ц.Цогт, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нар нэр дэвшиж магадгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн одоогоор эхлээгүй байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнөөдөр /2026.06.03/ Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим гурван хэрэг маргаан хэлэлцээд хурал нь дөнгөж сая дууссан байна. Тиймээс шүүгчид бүрдэж, Шүүгчдийн зөвлөгөөн удахгүй эхлэх аж. Бид уг зөвлөгөөнөөс Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хэнийг сонгосон талаар эргэн мэдээлэх болно.