ВИДЕО: Улаанчулуутын хогийн цэгийн орчимд тарьсан мод ойн зурвас болжээ

ВИДЕО: Улаанчулуутын хогийн цэгийн орчимд тарьсан мод ойн зурвас болжээ

Иргэн, аж ахуйн нэгжүүд хогоо зөвшөөрөлгүйгээр ил задгай хаясны улмаас Улаанчулуутын хогийн цэг орчимд нийт 13 хорооны нутаг дэвсгэрийн 45 байршилд үүсмэл хогийн цэг бий болоод байсан юм. 

Үүсмэл хогийн цэгийг цэвэрлэхээр 2025 оны тавдугаар сард “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ болон иргэдийн бүлэг хамтран таван зуу орчим тонн хогийг ачиж, цэвэрлэсэн байна. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн харьяа байгууллагууд, 43 хорооны ажилтан, алба хаагчид, цэргийн анги болон дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн таван мянга гаруй ажилтан, албан хаагч хамтран үүсмэл хогийн цэг байсан 38 га талбайд 10 мянган мод тарьсан байна.

Тэгвэл одоо тарьсан модод ургаж, улмаар ойн зурвас бий болжээ. Энэхүү ойн зурвас нь агаарын бохирдол, тоосжилт, хөрсний элэгдлийг бууруулахын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа аж.

ВИДЕО: