Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас автобензин ачсан вагон ирж байгаа тул шатахууны нийлүүлэлт хэвийн болно

Б.Дашпүрэв: ОХУ, БНХАУ-аас автобензин ачсан вагон ирж байгаа тул шатахууны нийлүүлэлт хэвийн болно

Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны шатахууны шуурхай штаб мэдээлэл хийлээ.  

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв "Өнгөрсөн 24 цагт Улаанбаатарын 105 ШТС-д 987 тонн, орон нутгийн 82 ШТС-д 812 тонн АИ-92 шатахуун түгээсэн байна. Мөн Улаанбаатарын хэмжээнд 9720 тонн шатахууны нөөц байна. Энэ сард ОХУ-аас авах ёстой захиалгын хэмжээ 18 мянган тонноор дутуу байна. БНХАУ-аас 8000 тонн автобензин авах захиалга өгсөн бөгөөд одоогоор Замын-Үүд боомтоор орж ирсэн,  шилжүүлэг хийж байгаа.

Өмнө нь бид 8 хоногийн нөөцтэй байсан бол 11 хоног болж тодорхой хэмжээнд нөөц нэмэгдэж байсан. Гэсэн ч ОХУ-аас ачигдаж байгаа автобензин зарим өдрүүдэд багассантай холбогдуулан энэ олон өдрийн турш нөөц харьцангуй багассан нөхцөл байдалтай байна.  ОХУ руу холбогдох хүмүүстэй ярьж ачилтаа нэмэгдүүлэх хүсэлтүүдийг тавьж байгаа. Яагаад гэхээр захиалсан хэмжээ баталгаатай учраас ачилтаа нэмэх шаардлагыг үргэлжлүүлэн тавьж байгаа. 

Өнөөдрийн байдлаар хязгаарлалттай хэдий ч шатахуун олгоод явж байгаа. Бид үлдсэн хугацаанд энгийн АИ-92 автобензиний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна. ОХУ-ын шатахуун түгээх станцууд дроны цохилтод өртсөн. Өөрсдөө Энэтхэг, БНХАУ-уудаас шатахуун импортоор авч байгаа учир энэ нөхцөл байдлыг нь бид ойлгох шаардлагатай байгаа" хэмээн ярилаа.