Ургац хураалтын шатахуунд 350 тонн дизель түлш нөөцөлжээ

Ургац хураалтын шатахуунд 350 тонн дизель түлш нөөцөлжээ

Ургац хураалтын шатахууны нөөц бүрдүүлэх хангамжийг тогтворжуулах ажлын хүрээнд 2300 тонн дизель түлшний нөөц бүрдүүлэхээр гэрээ байгуулж өнөөдрийн байдлаар 350 тонн татан авч нөөцөлсөн.

Мөн нэг мянган  тонн дизель түлшийг 4960 төгрөгөөр нийлүүлэхээр шатахуун импортлогч 1 аж ахуй нэгжтэй дамжуулан зээлдүүлэх гэрээ хийгдэж үр тариа, төмс, хүнсний ногооны 83 тариаланчдад 130 тонн түлшийг олгоод байна. Дотоодын үйлдвэрлэл, хангамжийг тогтворжуулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.