Улаанбаатар хотын хүнсний зах, худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй махны үнэ энэ оны тавдугаар сарын байдлаар өндөр түвшинд хадгалагдаж байна. Нийслэлийн статистикийн мэдээллээр хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 26,740 төгрөг, үхрийн ястай мах 30,521 төгрөг, үхрийн цул мах 36,436 төгрөгийн үнэтэй байна.
Мөн томоохон худалдааны төвүүд болох “Хүчит шонхор”, “Дэнжийн 1000” захуудад үхрийн цул мах килограмм нь 31-37 мянган төгрөг, хонины цул мах 25 мянган төгрөг орчим, ямааны мах 19.5 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин иргэдийн худалдан авах ачааллыг бууруулах зорилгоор нөөцийн махны худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд үхрийн махыг килограмм тутмыг 15 мянган төгрөг, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулж байна.