"Зуны зугаа" тоглолтын үеэр цагдаагийн биед халдсан болон олон нийтийн газар танхайрсан таван иргэнийг шалгаж эхэлжээ

"Зуны зугаа" тоглолтын үеэр цагдаагийн биед халдсан болон олон нийтийн газар танхайрсан таван иргэнийг шалгаж эхэлжээ

“Зуны зугаа”-2026 шоу тоглолт тавдугаар сарын 30-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон билээ. Тус тоглолтын үеэр үзэгчид нэгнийхээ биед халдаж, танхайрсан хэрэг зөрчил гарсан талаарх видео бичлэг цахим сүлжээнд цацагдсан. 

Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад тоглолтын үеэр "Биедээ хутга авч явсан гэх шалтгаанаар 3, зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан гэх 2 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Мөн алба хаагчийг эсэргүүцэж биед нь халдсан нэг гомдол мэдээллийг бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнчлэн олон нийтийн газар танхайрсан гэх шалтгаанаар 5 иргэнийг саатуулж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 17 иргэнийг ар гэрт нь хүлээлгэж өгсөн" гэлээ.