Лаосын үерт автсан агуйгаас таван хүнийг аварсан бөгөөд хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Лаосын үерт автсан агуйгаас таван хүнийг аварсан бөгөөд хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Лаосын Ксэйсомбун муж дахь үерт автсан агуйгаас дөрвөн хүнийг өчигдөр аварснаар агуйд гацсан долоон хүний тав нь аврагдаад байна.

Тэдгээр хүмүүс өнгөрсөн тавдугаар сарын 20-нд орхигдсон алтны уурхайн агуй руу алт хайхаар орсон ч усны түвшин огцом нэмэгдсэний улмаас гарц нь хаагдан долоо хоногоос илүү хугацаанд гацжээ.

Аврагдсан таван хүнийг аврах багийнхан өнгөрсөн лхагва гарагт олсон боловч агуйн нарийн, шаварлаг, усархаг тогтоцын улмаас тэр даруйд нь гаргаж чадаагүй байна. Улмаар нэг хүнийг баасан гарагт, үлдсэн дөрвөн хүнийг өчигдөр аюулгүй гаргажээ.

Одоогоор сураггүй байгаа хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Тайланд, Финланд, Франц, Индонез, Малайз, Япон, Австрали зэрэг улсын мэргэжлийн шумбагч, аврагчид ажиллагаанд оролцож байна. Түүнчлэн аврах багийн бүрэлдэхүүнд 2018 онд Тайландын Тхам Луангийн агуйд гацсан өсвөрийн хөлбөмбөгийн багийг аварсан ажиллагаанд оролцож байсан туршлагатай мэргэжилтнүүд багтжээ.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө