Чингэлтэй дүүргийн 24 хороо Яргайтын уулзвар дээр 2 машин мөргөлдөж, "Нэг хүн хавчуулагдсан" гэх дуудлага мэдээлэл энэ оны наймдугаар сарын 13-ны өдрийн 07.35 цагт цагдаагийн байгууллага бүртгэсэн.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох үедээ "Toyota Prado" болон "Lexus NS” маркийн тээврийн хэрэгслүүдтэй мөргөлдсөний улмаас жолооч нар гэмтсэн бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэж мэдээллээ.