Хүүхдэд суррон болон бусад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа

Хүүхдэд суррон болон бусад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа

Эцэг, эх, асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдэд суррон болон бусад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлэхгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.2 Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл эрх нь дуусгавар болсон хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүүхдэд жолоог шилжүүлсэн эцэг, эх, асран хамгаалагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хүүхдийнхээ аюулгүй байдалд тавих хараа хяналтаа сайжруулж, насанд хүрээгүй хүүхдэд тээврийн хэрэгсэл жолоодох, ашиглах боломж олгохгүй байхыг анхааруулав.