Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил өчигдөр бүртгэгджээ

Өчигдөр /2026.08.24/ цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1945 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн мэдээллээс 738 нь зөрчлийн шинжтэй, харин 93 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан бөгөөд шуурхай ажиллагааны хүрээнд хоёр хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тодруулбал, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 36 дуудлага, 15 хулгайлах хэрэг, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил илэрч, 59 хүнийг эрүүлжүүлжээ.

May be an image of car, map and text