Германы "Science City Jena" клубт Ч.Ижилболд туслах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ

Германы "Science City Jena" клубт Ч.Ижилболд туслах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ

Дасгалжуулагч Ч.Ижилболд Германы Бундеслигийн "Science City Jena" клубт туслах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.

Тэрбээр 2026-27 оны улиралд нэг жилийн хугацаатай ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд Монголын Үндэсний дээд лигээс Европын клубт туслах дасгалжуулагчаар ажиллахаар болсон анхны Монгол дасгалжуулагч болж байна. Дээд лигийн хоёр удаагийн аварга, Монгол улсын эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан тэрээр өнгөрсөн улиралд “BCH Knights” багийн "Сагсан бөмбөг хариуцсан дэд захирал"-ын албан тушаалд ажиллаж байсан билээ.