Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 километр авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан байдаг. Энэ онд тус зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар болжээ.
- Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд
- Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд
- “Ургах Наран” супермаркетын замын хойд талд тус тус явган хүний гүүрэн гарц барих юм байна.
Гүүрэн гарцуудын хийцлэлийн тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Гүүрэн гарцуудыг металл хийцтэйгээр барьж, хоёр талдаа явган зорчигч болон тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой налуу замтай байхаар төлөвлөсөн.
Төслийн гүйцэтгэгчээр “Чанар хийц” ХХК болон “Доич Роуд” компанийн түншлэл шалгарч, гэрээ байгуулах шатандаа явж байна. Эдгээр гурван байршил нь осол, аваар их гардаг хэсгүүд бөгөөд гүүрэн гарцууд ашиглалтад орсноор явган зорчигчид авто замтай огтлолцохгүйгээр аюулгүй зорчих нөхцөл бүрдэнэ” гэв.