Үхрийн мах 29,000–32,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

Үхрийн мах 29,000–32,000 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

/2026.04.27/-ны байдлаар Хүчит шонхор зах дээр бөөний үнээр ямааны мах 14,000 төгрөг, хонины мах 15,000–18,000 төгрөг, үхрийн мах 18,000–21,500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.

Харин адууны мах 11,000 төгрөг, тэмээний мах 8,500–9,000 төгрөгийн ханштай байна. Жижиглэнгийн зах зээлд ямааны мах ясгүйгээр 16,500 төгрөг, цул мах 18,000 төгрөг хүрч байгаа бол хонины мах 20,000–21,000 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн мах ясгүйгээр 29,000–30,000 төгрөг, цул мах 31,000–32,000 төгрөгт хүрчээ. Адууны мах 14,000–18,500 төгрөг, тэмээний мах 17,000 төгрөгийн ханштай байна.