МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг өнгөрсөн нэгдүгээр сарын 29-нд намаас гарсанд тооцох шийдвэрийг гаргасан. Улмаар УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлээд байгаа юм. Тэгвэл Н.Номтойбаяр 2020 оны УИХ-ын сонгуулд бие даан нэр дэвшихээр болсон тухай мэдээлэл байна. УИХ-ын сонгуулийн VII тойрог буюу Дорнод аймагт өрсөлдөхөөр яригдаж байгаа юм байна.
Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаан нь хэвлэлийн хурал хийх үеэрээ мөрдөн байцаалт явуулж буй хэрэгтэй холбоотой мэдээллийг задалсан , дахин мэдээлэл задруулахгүй хэмээн түүнийг түдгэлзүүлэхэд санал оруулсан гэдгийг УЕП Б.Жаргалсайхан тайлбарлаж байсан юм.