“Ногоон хадгаламжийн сертификат” нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой, харилцагч Гялсбанк үйлчилгээгээр дамжуулан сертификатыг худалдан авах, худалдан борлуулах боломжтой иргэдэд зориулсан хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүн юм.
“Ногоон хадгаламжийн сертификат” нээлгэснээр:
- “Ногоон хадгаламжийн сертификат” эзэмшигчийн нэр дээр мод тарих,
- Банктай хамтран ажиллах гэрээт даатгалын байгууллагын гэнэтийн ослын даатгалд хамрагдах,
- Хадгаламжийн сертификатыг хамгийн багадаа 4 сараас доошгүй хугацаагаар байршуулсан харилцагчид “Ахуйн хэрэглээний ногоон зээл”-ийг тогтоосон шатлалын заасан доод хүүгээр олгох боломжтой.
- Зөвхөн Гялсбанк үйлчилгээгээр дамжуулан дэлхийн хаанаас ч хормын дотор “Ногоон хадгаламжийн сертификат” худалдан авах, худалдан борлуулах боломжтой
- Та Гялсбанк үйлчилгээний хэрэглэгч биш бол:
- Өөрт ойр байрлах Төрийн банкны салбарт хандан шинээр бүртгүүлэх;
- Мөн банкны вэбсайтаар дамжуулан онлайнаар бүртгүүлэх боломжтой.