Инфляцийн түвшин 7.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Инфляцийн түвшин 7.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний улирлын үзүүлэлтийг ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан танилцууллаа.

Тэрбээр “Энэ оны гуравдугаар сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.4 хувиар өссөн байна. өөрөөр хэлбэл инфляцийн түвшин 7.4 хувиар өссөн гэсэн үг. Үүнд г хүнсний бараа, ус ундааны үнэ болон хувцас бөс барааны үнэ, гэр ахуйн барааны үнэ огцом өссөн нь хамгийн ихээр нөлөөлсөн байна. Харин гадаад худалдааны байдлыг авч үзвэл манай улс энэ оны эхний улирлын байдлаар дэлхийн 143 оронтой худалдаа хийж гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ 7.4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүн дотор экспорт 4.9 тэрбум ам.доллар, импорт 2.5 тэрбум ам.долларт хүрч гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 5.2 дахин өссөн үзүүлэлт юм. Энэ оны эхний улирлын байдлаар БНХАУ-тай 5.4 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.8 хувийг бүрдүүлж байна” хэмээлээ.