НӨАТ-ын (шинэчилсэн найруулга) тухай хуулийн 4.1.8, 5.2, 5.3, 5.5, 13.6-д заасан босго "50 сая" гэснийг "2.5 тэрбум" болгож өөрчлөх тухай өргөдөлд иргэдийн гарын үсэг цуглуулж эхэлжээ.
Иргэн Р.Шинэгэрэл дээрх саналыг гагасан бөгөөд Тэрбээр “НӨАТ бол ашгаас биш нийт борлуулалтаас шууд авдаг маш харгис татвар, манай дарга нар Сингапурыг их ярьдаг, гэтэл тэр улс жижиг дунд бизнесээ энэ төрлийн татвараас чөлөөлдөг, өөрөөр хэлбэл НӨАТ-ын босго нь манай ханшаар 2.5-3 тэрбум төгрөг гэсэн үг. Манай Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хуулиар ДУНД аж ахуйн нэгж гэж 2.5 тэрбум хүртэлх жилийн орлоготой байна гэж хуульчилсан. Тиймээс жижиг, дунд бизнесийг НӨАТ-ын дарамтаас ангижруулах ёстой” гэжээ.
Одоогоор уг өргөдөлд 888 иргэн гарын үсэг зураад байна.