1072 хувьцаатай иргэдэд 63 мянга 242 төгрөгийн ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор олгоно

1072 хувьцаатай иргэдэд 63 мянга 242 төгрөгийн ногдол ашгийг энэ сарын 30-ны дотор олгоно

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн тайлангаар 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэдгээ мэдэгдсэн байдаг.

2025 оны цэвэр ашгаас нийт 786.6 тэрбум төгрөгийг бүх хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилах бөгөөд үүнээс Монгол Улсын 3.5 сая орчим иргэнд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно. Тодруулбал, 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг нэг иргэнд татварын дараах дүнгээр 63 мянга 242 төгрөгийн ногдол ашгийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор олгохоор болсон юм.