“Таван Богд Фүүдс Пицца” ХХК нь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхээр Хан-Уул дүүрэг, Яармагийн Хүннү молл, Фүүд сити орчимд Pizza Hut брэндийн шинэ салбарын байршлын судалгаа хийж байгаа тул үйлчилгээний талбай түрээслүүлэх байгууллагатай хамтран ажиллана.
Түрээсийн талбайд тавигдах шаардлага:
- Үйлчилгээний зориулалттай 1 давхрын 100-150м.кв түрээсийн талбай
- Таазны өндөр 3м-с дээш, инженерийн нэгдсэн шугам сүлжээнд холбогдсон байх /Цэвэр, бохир ус,дулаан/
- 380в ашиглах боломжтой, 120кв-с дээш цахилгааны хүчин чадалтай
- Гадна автомашины зогсоолтой, гадна фасадны хийцлэлд хаяг, лого байршуулах боломжтой
Хамтран ажиллах хүсэлтэй байгууллагууд дараах материалуудыг бүрдүүлэн и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Үүнд:
- Тухайн объектын мэдээлэл, план зураг
- Байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар
- Гадна харагдац зураг болон объектын зураг
Хамтран ажиллах саналыг 2026 оны 4 сарын 10-ны өдрийг хүртэл, [email protected] болон [email protected] и-мэйлээр хүлээн авна.
Утас: 85087585
