Б.Дашпүрэв: Дизель түлш болон АИ-95 шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэнэ

Б.Дашпүрэв: Дизель түлш болон АИ-95 шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэнэ

Ойрх Дорнодод үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө болон шатахууны үнийн өсөлтийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн инфляцыг богино хугацаанд огцом нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж ажиллаж байна. Дизель түлшний хувьд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан 1000-1500 төгрөгөөр өсөх эрсдэл үүсээд байна. Иймд инфляцад өндөр дарамт үзүүлэхээс сэргийлж, үнийн өсөлтийг үе шаттайгаар зохицуулах арга хэмжээ авч байгаа. Юуны өмнө хангамжийн тасалдал үүсгэхгүй байх нь хамгийн чухал. Үүний зэрэгцээ шатахууны үнийг зах зээлийн горимд үе шаттай шилжүүлэх хүрээнд эхний ээлжинд дизель түлш болон АИ-95 шатахууны үнийг 300 төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн. Энэхүү өөрчлөлт ойрын өдрүүдэд хэрэгжиж эхэлнэ. Монгол Улсад АИ-92 шатахууны хэрэглээ өндөр байдаг тул дизель түлшний үнийн энэхүү зохицуулалт инфляцад огцом нөлөө үзүүлэхгүй” гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: