“Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт” болж байна

“Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт” болж байна

Жил бүр Засгийн газар болон Эдийн засаг хөгжлийн яамнаас зохион байгуулдаг “Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт” өнөөдөр /2026.03.24/ болж байна. Уг уулзалтын үеэр Эдийн засаг хөгжлийн яамны дэд сайд С.Даваасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ удаагийн уулзалтад 10 гаруй Элчин сайд, 10 гаруй олон улсын санхүүгийн байгууллага, хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд оролцож байна. Бид дөрвөн гол чиглэлийн хүрээнд асуудлаа ярилцахаар төлөвлөөд байгаа юм. Хамгийн чухал нь бизнес, эдийн засгийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт татах чиглэлээр ярилцаж байна. Мөн төр болон хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах цаашлаад худалдаа, интеграци болон эрчим хүчний орчныг сайжруулах талаас нь зөвлөлдөж байна” гэлээ.