“Шатахууны үнийн зөвлөл" өнөөдөр хуралдаж байна.
Энэ үеэр АҮЭБЯ-ны Газрын дарга Ч.Хишигдалай “Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны үнэд өөрчлөлт орох нь тодорхой болоод байна. Манай улс газрын тос хадгалах нөөцтэй байх ёстой. Улмаар энэ ажлыг идэвхжүүлэхээр аж ахуйн нэгжүүдийн агуулах барих ажилд 20 тэрбум төгрөг тавьсан. Ингэснээр энэ ондоо багтаж 150 мянга орчим метр куб багтаамжтай агуулахыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үнийн өсөлт маш өндөр байх учраас бага багаар нэмэгдүүлэх саналыг аж ахуйн нэгжүүд өгч байгаа. Дөрөвдүгээр сарын үнийн санал ирээгүй ч нэмэгдэх нь гарцаагүй болоод байна. Бодит байдал дээр АИ92 шатахуунаас бусад шатахуун, дизель түлшний үнэ дунджаар 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн” гэлээ.