УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.04.22/Ардчилсан намд элсэж батлахаа гардан авлаа.
О.Баасанхүү гишүүний хувьд МАХН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан. Ингээд 2017 оноос намын дарга Н.Энхбаяр болон бусад гишүүдтэйгээ таагүй харилцаатай болж, тэдний "маргаан" ил өрнөх болсон.УИХ-д ганцаарддаг, намын дэмжлэггүй эсрэгээрээ дарамтад байдаг тухайгаа ярьдаг тэрбээр өнгөрсөн оноос УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралд албан ёсоор оролцдог болсон билээ. АН-ын зөвлөл түүнийг хүлээн авч хуралдаа оролцуулж, санал бодлыг сонсдог болсон нь ийм учиртай байжээ.
ШУУД ҮЗЭХ: