НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш буюу гуравдугаар сарын 18-ны 13.00 цагаас и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Тохиролд хоёрдугаар сарын 1-нээс 28-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтууд хамрагдана.