Холимог тулаанч Т.Нямжаргал "UFC 326"-д мэргэжлийн замналынхаа 10 дах ялалтаа байгуулсан билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар холимог тулаанч Т.Нямжаргал болон Монгол улсаас "UFC"-д тулалдсан анхны тамирчин Д.Батгэрэл нарыг өнөөдөр /2026.03.12/ хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Road to UFC” тэмцээний хоёр болон гуравдугаар улиралд амжилттай оролцон, ялалт байгуулж, UFC холбоотой албан ёсоор гэрээ байгуулж байсан. Гэрээгээ байгуулсны дараа 2024 оны арваннэгдүгээр сард UFC-ийн анхны тулаанаа хийж харамсалтайгаар ялагдсан ч энэ оны гуравдугаар сарын 8-нд Лас-Вегас хотод болсон “UFC 326” тэмцээнд тулалдаж, мэргэжлийн замналынхаа арав дахь ялалтаа байгуулсан юм.
ВИДЕО: