Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб ерөнхий боловсролын 149 дүгээр сургуультай хамтран Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 105 жилийн ойг тохиолдуулан төлөвлөгөөт ажлын хүрээнд хүүхэд, залуучуудад төрийн цэргийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг тус сургууль дээр зохион байгуулсан байна.
Өдөрлөгийн үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дэмжлэгтэйгээр 149 дүгээр сургуульд тохижуулан хүлээлгэн өгсөн “Орон нутгийн хамгаалалтын танхим”, “Өсвөрийн аврагч” танхим-тай танилцав. Мөн сурагчдад зориулан дэлгэсэн “Мөнхөд дуурсагдах баатрууд” ТББ-ын соёлын өвд бүртгэгдсэн ховор үзмэрүүдийг үзэж сонирхлоо. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр сурагчид эх орноо хайрлан хамгаалах “Сурагчийн андгай” өргөж, эх оронч үзэл, хариуцлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон талаар мэдээллээ.