Монгол улс энэ оны эхний хоёр сард 17.7 сая ширхэг өндөг импортолжээ

Монгол улс энэ оны эхний хоёр сард 17.7 сая ширхэг өндөг импортолжээ

Монгол Улс 2026 оны эхний хоёр сарын байдлаар нийт 17.7 сая ширхэг өндөг импортолжээ.

Энэ нь өмнөх онуудтай харьцуулахад харилцан адилгүй өөрчлөлт юм. Тодруулбал, 2024 оны мөн үеэс 89.1 хувиар өссөн бол 2025 оны мөн үеэс 24.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өндөг нь Монгол Улсад өргөн хэрэглэгддэг хүнсний бүтээгдэхүүний нэг бөгөөд дотоодын үйлдвэрлэл, зах зээлийн нийлүүлэлтээс хамааран импортын хэмжээ жил бүр өөрчлөгдөх хандлагатай байдаг.