О.Баасанхүү: Би МАХН-аас гарах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн

О.Баасанхүү: Би МАХН-аас гарах хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас албан ёсоор гарч байгаа тухайгаа мэдэгдлээ.

Тэрбээр "Миний бие МАХН-аас албан ёсоор гарах хүсэлтээ Н.Энхбаяр даргад хүргүүлсэн. Ирэх лхагва гарагт ямар намд элсэх нь тодорхой болно.  МАХН-ын удирдлагууд 2017 онд намайг намаасаа хөөсөн тухайгаа мэдэгдэж байсан. Намын дүрэмд хэн нэгнийх хөөх ёстой гэх дүрэм байхгүй. Дөрвөн жилийн хугацаанд МАХН УИХ-д суудалтай байх ёстой байсан. Тиймдээ ч би 114 мянган хүний итгэлийг тээн өнөөдрийг хүртэл тус намаар овоглосон. 

Надад МАХН-ын үзэл баримтлал, хамт олон таалагдаагүй учраас орхиж яваа юм биш. Сонгуульд зайлшгүй өрсөлдөх шаардлагатай учраас энэ намын орхиж байна. 

Надад энэ шийдвэрийг гаргахад үнэхээр хүнд байсан. Гэвч надад Орхон аймгийн иргэдэд амласан зүйл бий. Энэ нь С.Зориг агсны хэрэг. Төр нийгмийн зүтгэлтний амиа алдсан хэргийг цаашид зайлшгүй мөрдөх шаардлагатай байна. Тиймээс би энэ хэргийг шалгаж, шийдвэрлэнэ гэж амласан учраас цаашид сонгуульд өрсөлдөнө.

Миний бие дөрвөн жилийн хугацаанд асар их дарамт, шахалтан дунд байлаа. Гэхдээ би тангараг өргөсөн УИХ-ын гишүүн учраас гомдоллох зүйл алга. МАХН-ын удирдлагууддаа амжилт хүсье" хэмээлээ.