Афганистаны нийслэл Кабул болон Кандахар хотуудад Пакистаны тал цохилт өгснөө албан ёсоор баталжээ. Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, уг ажиллагаа нь Пакистаны цэргүүдийн эсрэг өмнө нь хийгдсэн халдлагын хариу арга хэмжээ гэжээ.
Пакистан өчигдөр /2026.02.26/ Афганистантай хил залгаа бүсэд Талибаны ажиллагааны үеэр хоёр цэрэг амиа алдаж, гурван цэрэг шархадсан талаар мэдээлсэн. Үүний дараа цэргийн ажиллагаа эхэлжээ.
Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа М.Асиф X сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Афганистаны Талибаны засгийн газрын эсрэг "нээлттэй дайн" зарлаж буйгаа мэдэгджээ. Тэрээр "Пакистан нөхцөл байдлыг намжаахын тулд шууд болон гуравдагч орнуудын шугамаар бүрэн хэмжээний дипломат оролдлого хийсэн. Гэвч бидний тэвчээрийн аяга халив. Одоо бидний хооронд нээлттэй дайн эхэллээ" гэж бичжээ.
Хоёр улс 2025 оны аравдугаар сард олон хүний аминд хүрсэн мөргөлдөөний дараа гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч түүнээс хойш зэвсэгт мөргөлдөөнүүд үргэлжилсээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Пакистан Афганистанд агаарын цохилт өгч, Талибаны мэдээлснээр 18 хүн, түүний дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд амиа алдсан юм.
Эх сурвалж: BBC