Ардчилсан нам ээлжит "4:11" цаг мэдээллийн хөтөлбөрөө "Төрийн өмчийн хулгай бас төсөв" сэдвээр хийж байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир "Өнөөдрөөс эхлээд миний бланкан дээр УИХ-ын гишүүдийн хамт ТӨК-уудын төсөв, зардал түүний зарцуулалтын талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хангах гээд сүүлийн 10 жил дээр хянан шалгах түрүү хороо байгуулах санаачилга гаргаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Биднийг улсын төсөв л ярьж байх хооронд өнөөдөр 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй, зөвхөн 2025 оны аудитын тайланд 8.4 их наяд төгрөгийн зөрчилтэй ТӨК-уудын асуудал яригдаж байна. Бид сүүлийн 10 жил ТӨК-уудын хөрөнгийг хэн захиран зарцуулдаг байсан бэ гэдэг асуудлыг заавал ярих ёстой.
ТӨК-ийн хөрөнгө улсын төсвөөс давсан хэдхэн компанийн улс төрийн томилгоогоор шийдэгддэг бүтэц болчихлоо. Тиймээс сүүлийн 10 жилд ТӨК-уудын ашиг, алдагдал, үйл ажиллагаа, ямар ямар төсөл санхүүжүүлсэн талаар Хянан шалгах түр хороо байгуулаад УИХ-д сонсгол хийе гэж байгаа. Өнөөдөр ТӨК-уудад 70 орчим мянган хүн ажиллаж байна. Гэтэл зөвхөн 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байх жишээтэй.
Өнөөдөр монголчууд бид мөнгөгүйн биш мөнгөтэйн зовлонг эдэлж улам ядуурч байна. Гэтэл улс төрий томилгоогоор томилогдсон ТӨК-уудын захирлын тансаглал, үйл ажиллагааны зардлыг хэн ч тоохгүй байна. ТӨК-уудаар дамжуулан улсын төсөвт санхүүжилт хийдэг, улс төрийн ажиллагаа санхүүжүүлдэг, нийгмийн чанартай үйл ажиллагаа санхүүжүүлдэг нэрээр намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг болчихоод байгаа. ТӨК-уудын захирлуудыг харах юм бол бүгдээрээ сонгуульд нэр дэвшсэн, эсвэр сонгуульд дэвшээд унасан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, аль нэг байгууллагын дарга хүмүүс байгаа. Үүнийг таслан зогсоож байж л эрүүл санхүүгийн бүтцийг ярих юм байна" хэмээлээ.
ШУУД ҮЗЭХ: