Баянзүрх дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын амны дээд эх, Их Халзан гэдэг газарт 2026 оны есдүгээр сарын 16-ны өдөр ой, хээрийн түймрийн дуудлага бүтгэгджээ.
Тус түймрийг унтраах ажиллагаанд Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын нийт 70 гаруй алба хаагч, мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, мото кросс клубын залуус болон иргэд оролцож, түймрийг цурманд оруулан хяналтад аваад байна. Одоогоор хөвдний гүнд уугилт үргэлжилж байгаа тул алба хаагчид болон оролцогчид галын голомтод хяналт тавьж, бүрэн унтраах ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна.
Иргэд, ууланд алхагчид та бүхэн ууланд ил гал түлэхгүй байх, галын аюулгүй байдлыг чанд сахиж, байгаль орчинд хор хөнөөл учруулах аливаа үйлдэл гаргахгүй байхыг анхаарна уу.