Дав.Цогтбаатар: Нийслэл гэдэг том мангас 7 их наядын алдагдалтай болсон атлаа нэг дарга сард 10-20 сая төгрөгийн цалин авч байна

Дав.Цогтбаатар: Нийслэл гэдэг том мангас 7 их наядын алдагдалтай болсон атлаа нэг дарга сард 10-20 сая төгрөгийн цалин авч байна

Ардчилсан нам ээлжит "4:11" цаг мэдээллийн хөтөлбөрөө "Төрийн өмчийн хулгай бас төсөв" сэдвээр хийж байна. 

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар "Нийслэл гэдэг нэг том мангастай болсон. Алдагдлынх нь хэмжээ 7 их наядаар яригдаж байгаа. Улсын төсвөийн алдагдлыг бид 1 их наяд, 2 их наяд байх уу гэдэг дээр хэрэлдээд байж байдаг шүү дээ.  Нийслэлийн нэг дарга 15 туслахтай, хэдэн тэрбумын байранд амьдардаг. Ууж иддэг архи дарсных нь мөнгө Нийслэлийн төсвөөс гарч байгаа нь сонсголоор ил болсон. Нийслэлийн өмчит ААН-үүдийн дундаж дарга нарын цалин 10-20 сая төгрөг. Цэнхэр дугаартай машин унадаг нэг ч дарга байхгүй. Ямар ч бизнес хийдэггүй хүний амьдралын чанар ийм байхад хувийн хэвшлийнхэн хуруу хумсаа хугалан хичээж байгаа. Ихээсээ бага хүртлээ хулгайч болсон" гэсэн юм. 

ВИДЕО: