Өсвөр насны охидын жирэмслэлт нэг жилийн хугацаанд 16.5 хувиар нэмэгджээ

Өсвөр насны охидын жирэмслэлт нэг жилийн хугацаанд 16.5 хувиар нэмэгджээ

Монгол Улсад 2025 онд 10–19 насны 2,868 охин жирэмсэн болсон нь өмнөх оноос 407 тохиолдлоор буюу 16.5 хувиар өссөн байна. Насны бүлгээр авч үзвэл жирэмсэн болсон охидын дийлэнх нь 15–19 насныхан байна.

Харин жирэмсэн болсон охидын нийт тоо өссөн ч өсвөр насны охидын төрөлтийн түвшин буурчээ. 2025 онд мянган  хүнд ногдох төрөлтийн түвшин 14.7 болж, өмнөх оноос нэг нэгжээр буурсан байна. Мөн мянган хүнд ногдох үр хөндөлтийн түвшин дөрөв байгаа юм байна.