Өмгөөлөгч Б.Баатарсайханы өмгөөлөх эрхийг түдгэлзүүлжээ

Өмгөөлөгч Б.Баатарсайханы өмгөөлөх эрхийг түдгэлзүүлжээ

Өмгөөлөгч Б.Баатарсайханы өмгөөлөх эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг шүүхээс гаргаж, уг шийдвэрийг Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлжээ. 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах аж ахуйн нэгжийн оффист прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийх ажиллагааны үеэр өмгөөлөгч Б.Баатарсайхан нь Өмгөөллийн тухай хуульд заасан нотлох баримтыг өөрчлөх, устгах, нуун дарагдуулахад саад болох, хуурамч нотлох баримт ашиглах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулах зэрэг мэргэжлийн үүргийн зөрчил гаргасан байж болзошгүй байгаа аж. Тиймээс прокуророос өмгөөлөгч Б.Баатарсайханыг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, шалгаж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор шүүхээс Б.Баатарсайханы өмгөөлөх эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрийг Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хүргүүлсэн байна.