Өрхийн ам бүлийн дундаж тоо 3.4 болж өмнөх тооллогоос буурчээ

Өрхийн ам бүлийн дундаж тоо 3.4 болж өмнөх тооллогоос буурчээ

Монгол Улсын өрхийн тоо өсөж байгаа хэдий ч нэг өрх доторх ам бүлийн тоо багасаж байгаа нь нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хүчин зүйлсээс шалтгаалж байна хэмээн үзжээ.

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогоор өрхийн ам бүлийн дундаж тоо 3.4 болж өмнөх тооллогоос 0.2 нэгжээр буурсан байна. Улсын хэмжээний өрхийн ам бүлийн дундаж тоо болох 3-4 ам бүлтэй өрхийн эзлэх хувь хотод 73.8 хувь, хөдөөд 26.2 хувьтай байна. Өмнөх тооллогын үед өрхийн ам бүлийн дундаж хэмжээ болох 3-4 ам бүлтэй өрхийн эзлэх хувь өндөр байсан бол завсрын тооллогоор дундаж хэмжээ болох 1-2 ам бүлтэй өрхийн эзлэх хувь өндөр болсон талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

May be an image of text that says '南 yHA3CHИЙ CTATИCTИKИЙH XOPOO 1200 1 200 1 000 ΘPXИЙH TO 6OЛOH AM 6yЛИЙH ToO, mRHraH B 800 600 400 1 005.8 897.4 364.3 282.0 200 340.6 338.8 O 215.8 237.2 1-2 am 6yл 3-4 aM 6yл 59.065.5 65.5 59.0 5-6 am 6yл 7+ am 6yл Hult HийT Bpx 2020 2025'