Өнгөрсөн онд Засгийн газар солигдсон ч нүүрсний экспорт 7 хувиар өсөж, инфляци 1.2 хувиар буурснаар эдийн засаг 6.8 хувьд хүрч, сэргэжээ

Өнгөрсөн онд Засгийн газар солигдсон ч нүүрсний экспорт 7 хувиар өсөж, инфляци 1.2 хувиар буурснаар эдийн засаг 6.8 хувьд хүрч, сэргэжээ

Өнгөрсөн жил манай улсын хувьд Засгийн газар солигдож, дэлхийн эдийн засгийн ороо бусгаа цаг үеийг туулсан сорилттой жил болж өнгөрлөө. Энэ үед эдийн засгийг тогтвортой авч явах нь Засгийн газрын хамгийн том сорилт болов. Тэгвэл өнгөрсөн онд эдийн засаг 6.8 хувьд хүрч, буурах бус сэргэсэн үзүүлэлттэй гарсан байна.

-ӨНГӨРСӨН ОНД НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 7 ХУВИАР ӨСӨЖ, ЭДИЙН ЗАСАГ 6.8 ХУВЬД ХҮРЧ СЭРГЭЖЭЭ-

Манай улс төсвийнх орлогынхоо дийлэнх хувийг нүүрсний экспортын орлогоос бүрдүүлдэг. Дэлхийн эдийн засгийн ороо бусгаа энэ цаг үед нүүрсээ тогтвортой экспортлох нь нэлээд том шалгуур болоод байсан. Тодруулбал, 2025 эхний хагас жилд экспорт 6.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 16 хувиар, нүүрсний экспорт нь өмнөх оны мөн үеэс 7 хувиар буураад байсан юм. Улмаар Ерөнхий сайдын захармжийн дагуу экспортын орлогыг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, яаралтай авсан арга хэмжээний үр дүнд нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 7 хувиар өссөн бөгөөд нийт экспортын орлого 15.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Мөнсүүлийн хоёр жилд зудын нөлөөгөөр агшаад байсан хөдөө аж ахуйн салбар сэргэж, 33.2 хувиар өссөнөөр эдийн засгийг 2.9 нэгж хувиар өсгөж, зэс, төмөр, жоншны баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэнээр уул уурхайн салбар 10.6 хувиар өссөн нь эдийн засгийг 1.4 нэгж хувиар, хүнсний үйлдвэрлэл буюу мах, гурилын үйлдвэрлэл нэмэгдсэн нөлөөгөөр боловсруулах салбар 12 хувиар өсөж, эдийн засгийн өсөлтийн 0.7 нэгж хувиар тус тус өсгөжээ.  Ийнхүү нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд 89.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

-ГАДААД ВАЛЮТЫН НӨӨЦ 7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ ТҮҮХЭН ДЭЭД ТҮВШИН ТОГТООЖЭЭ-

Дээрх эерэг үзүүлэлтүүд гарснаар өнгөрсөн оны нэгдүгээр сард 4.9 тэрбум ам.долларт хүрээд байсан гадаад валютын нөөц оны төгсгөлд 7 тэрбум хүрч, түүхэн дээд хэмжээнд хүрснээр төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш арайхийн тогтворжиж ирэв. Мөн эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн нэг болох инфляцийн түвшин 7.5 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2 хувиар буураад байна.

Үүнд өрхийн цахилгааны тарифын нэмэдглийн суурь нөлөө арилсан, орон сууцны түрээс болон боловсролын үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь нөлөөлсөн байна.

Үүгээр зогсохгүй Монгол Улсын зээлжих зэрэглэл өнгөрсөн онд сайжирсан. Moody’s агентлаг “B2, тогтвортой” үнэлгээнээс “B1, тогтвортой” болгож ахиулсан бол S&P Global агентлаг “B+, тогтвортой” үнэлгээнээс “BB-, тогтворотой” болгож ахиулсан байна. Зээлжих зэрэглэл өсөхөд гадаад зах зээлээс татах санхүүжилтийн өртөг буурч, зээлийн хүүгийн дарамт багасч, зээл авах боломж нөхцөл сайжирч, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх чухал үзүүлэлт болдгийг энд тодотгоё. Ийнхүү зээлжих зэрэглэл сайжрахад эдийн засгийн өсөлт, экспортын төрөл болон сэргэлт, гадаад валютын нөөц нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

Ийнхүү эдийн засагт гарсан голлох үзүүлэлтүүдийг дүгнээд үзвэл эдийн засаг өмнөх 2024 онтой харьцуулахад 1.7 хувиар, нэрлэсэн ДНБ 9.2 их наядаар, инфляц 0.8 хувиар буурч, экспортын орлого 15.7 тэрбум ам.долларт хүрсэн эерэг өөрчлөлтүүд гарсан байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө