Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “Нээлттэй өдрүүд" арга хэмжээ зохион байгуулагдана.
Чөлөөт худалдааны хэлэлцээрийг бизнес эрхлэгчдэд ойлгомжтой тайлбарлах, хөнгөлөлтийн системийг бодитоор ашиглах боломжийг нэмэгдүүлэх, гадаад худалдаанд тулгардаг эрх зүйн болон техникийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх гол зорилготой аж. Энэхүү арга хэмжээ гуравдугаар сарын 2-4-ний хооронд зохион байгуулагдана.