Боловсролын сайд П.Наранбаяр Шинэчлэл төслийг санаачлагч Ц.Түмэнбаяр, Э.Баянмөнх нарыг хүлээн авч уулзан, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЕБС-ийн дотуур байрыг пассив технологийн шийдлээр дулаалж шинэчлэх талаар санал солилцлоо.
Тус төсөл нь хуучин барилгыг буулгахгүйгээр дулаан алдагдлыг бууруулж, ашиглалтын хугацааг уртасган, халаалтын зардлыг хэмнэх зорилготой аж. Уг жишиг загварыг цаашид бусад сургуулийн барилгад хэрэгжүүлэх боломжтойг онцоллоо. Боловсролын салбарын барилга байгууламжуудын эрчим хүчний үр ашгийг сайжруулах, дулаалж шинэчлэх ажлыг бодлогоор дэмжихээ сайд илэрхийллээ.